"Инвест Монголиа Хонг Конг 2018" чуулга уулзалтын ивээн тэтгэгчээр оролцлоо

 

"Фронтиер Секьюритийз" компаниас зохион байгуулдаг "Инвест Монголиа Хонг Конг 2018" чуулган 2018 оны дөрөвдүгээр сарын 20-нд Хонг Конг-д зохион байгуулагдсан ба Тээвэр хөгжлийн банк энэхүү чуулга уулзалтын ивээн тэтгэгч болон дэмжигч байгууллагаар оролцож, банкны танилцуулга болон үйл ажиллагаагаа гадаад дотоодын 150 гаруй зочид, төлөөлөгчдийн өмнө танилцууллаа. Олон улсын энэхүү чуулга уулзалтанд Тээвэр хөгжлийн банкийг төлөөлөн Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх Захирал М.Отгонбаяр, Тээвэр хөгжлийн банкны Хөрөнгө Оруулалт Хариуцсан Дэд Захирал О.Одхүү, Хөрөнгө Оруулалтын Менежер Г.Түвшинбилэг нар оролцсон юм. Бүтэн өдрийн туршид үргэлжилсэн уулзалтаар гадаад дотоодын 30 гаруй төлөөлөгчид тулгамдаж байгаа асуудлуудаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлсэн ба Тээвэр хөгжлийн банкны Хөрөнгө Оруулалт Хариуцсан Дэд Захирал О.Одхүү Тээвэр хөгжлийн банкны танилцуулга, үйл ажиллагаа, хэтийн төлөв болон банкны зүгээс ойрын хугацаанд гаргахаар төлөвлөөөд байгаа өрийн бичгийн талаар танилцуулсан байна. Энэ жилийн хувьд энэхүү чуулга, уулзалт нь анх удаагаа Хонг Конг-д зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол улсын эдийн засгийн байдал сайжирсантай холбоотойгоор Хонг Конг болон олон улсын зүгээс татах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой юм.