Хувьцаат компани болох төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэллээ

 

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ ТӨЛӨВЛӨГӨӨНД МОНГОЛБАНК ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО.

2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр Банкны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу банкны үйл ажиллагааг хувьцаат компани хэлбэртэйгээр явуулахаар хуульчлан баталсан.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу Тээвэр хөгжлийн банк нь хувьцаат компани болох төлөвлөгөөгөө хуульд заасан хугацаанд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн юм.

Монголбанкнаас Тээвэр хөгжлийн банкны төлөвлөгөөг хэрэгжих боломжтой, тайлбар, судалгаа үндэслэлтэй хэмээн дүгнэсэн тул энэ дагуу тус банк нь хувьцаат компани болох төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн болохоо эрхэм харилцагч та бүхэндээ мэдэгдэж байгаадаа баяртай байна.

Тээвэр хөгжлийн банк нь хувьцаат компани болох төлөвлөгөөний хэрэгжилттэй холбоотой мэдээллээ тухай бүр та бүхэндээ мэдээлэх болно.