ХҮНЛЭГ ХАРИЛЦАА - Аутизмыг зөвөөр ойлгоё

 

Нийгмийн хариуцлагатай банк ТрансБанк нь JCI Улаанбаатар салбар байгууллагатай хамтран нийгэмд аутизмын талаар эерэг мэдээлэл, зөв ойлголт, тэдэнтэй хэрхэн харилцах арга зүй, хандлагыг түгээснээр тэдгээр хүмүүсийн нийгмийн харилцаанд оролцох, нийгэмших, аюулгүй эрүүл орчинд амьдрах, боловсролыг тэгш хүртээмжтэй авах, сурч боловсроход дэмжлэг, эерэг нөлөөллийг үзүүлэх, Аутизмын чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд болон бизнесийн байгууллагуудын тогтвортой, урт хугацаанд хамтын ажиллагааг бий болгох, тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх, хүнлэг энэрэнгүй, ялгаварлан гадуурхахгүй, бусдыг хүлээн зөвшөөрөх, эерэг сэтгэлгээ, эерэг хандлагыг нийгэмд бий болгох, төлөвшүүлэх зорилго бүхий “As One” төслийг хамтран хэрэгжүүлэх, төсөлд шаардлагатай санхүүгийн дэмжлэг үзүүлэх, санхүүжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Дэлхий нийтийг хамарсан энэхүү эмгэг нь Монгол улсад 2014 оноос эхлэн яригдаж эхэлсэн бөгөөд статистикийн дундаж үзүүлэлтээр манай хүн амын 20,000 орчим иргэд аутизмтай байх магадлалтай байна. Өнөөдрийн байдлаар оношлогдсон нь зөвхөн 763 иргэд л байгаа нь маш олон хүүхэд залуучууд нийгмийн болон төрийн тусламж үйлчилгээ авч чадахгүй, гэртээ байж нууцлаг амьдарсаар байна.

Иймд ТрансБанк “As One” төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд бид дараах ажлуудад санхүүгийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар боллоо. Үүнд:

  • Олон нийтэд Аутизмыг зөвөөр ойлгуулах богино хэмжээний кино;
  • Аутизмтай хүүхдүүдийн онцлогийг харуулсан видео анимейшн;
  • Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсрол тэгш хамруулах ажлыг дэмжин багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдээс судалгаа;
  • Аутизмтын хүрээний эмгэгтэй хүүхдүүдтэй хэрхэн харилцах тухай олон улсын байгууллагын гаргасан ном, товхимлын орчуулга, хэвлэлт;
  • Багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага, зөвлөмж;
  • Ковид 19 цар тахлын хөл хорионы дараа аутизмтай хүүхэд, залуучуудад чиглэсэн олон нийтийн спорт, сургалтын арга хэмжээг зохион байгуулах ба банкны ажилтнууд олон нийтийн арга хэмжээнд өөрийн биеэр оролцоотой байхаар төлөвлөөд байна.

Бид 2019 онд мөн JCI Улаанбаатар салбар байгууллагатай хамтран нийслэлийн алслагдсан бүс болох Налайх дүүрэг, Согинохайрхан дүүрэг, Хан-Уул дүүргийн сургууль, цэцэрлэгүүд дээр хэрэгжүүлж буй бага насны хүүхдийг болзошгүй гэнэтийн аваар, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилго бүхий “First Aid’’ Иргэн бүр аврагч төслийн хамтдаа амжилттай хэрэгжүүлсэн юм.

2019 онд бидний хамтран хэрэгжүүлсэн “First Aid’’ төслийн талаарх мэдээллийг дараах холбоосоор авна уу.

https://www.transbank.mn/mn/news/first-aid-irgen-b-r-avragch-t-s-ld-negdezh-er-nhij-iveen-tetgegcheer-azhillalaa

https://www.transbank.mn/mn/news/691680

Та Аутизмтай холбоотой мэдээлэл авах бол дараах холбоосоор хандана уу.

http://www.autism.mn/

https://www.facebook.com/jciulaanbaatar.mn/