"ХЭМНЭЕ, ХАДГАЛЪЯ" КОНТЕНТ БҮТЭЭЛИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО

 

Жил бүрийн 10-р сарын 31-ний өдөр зохиогддог “Дэлхийн хуримтлалын өдөр” аяныг тохиолдуулан "Хэмнэе, хадгалъя" уриан дор "Хэмнэе, хадгалъя" контент бүтээлийн уралдааныг оюутан, сурагчдын дунд 2019.10.15 – 2019.11.03 хүртэл зарлаж, шилдэг бүтээлийн эздээ тодрууллаа. Энэхүү уралдаанд МУИС, СЭЗИС, ХУИС, СУИС-РТМУС, АШУҮИС-ийн 1-4 дүгээр курсийн оюутнууд, Улаанбаатар бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчид оролцсон бөгөөд 1 минут хүртэлх видео контент болон зурагт хуудас хэлбэрийн нийт 30 гаруй бүтээлүүдийг хүлээн авсан юм. Шалгаруулалтыг шинэлэг санаа, бүтээлийн чанар болоод ач холбогдол бүхий агуулга дээр үндэслэн шалгаруулсан ба шилдэг 1,2,3-р байрын шагналаас гадна нэмэлтээр "Тусгай байр"-ын эзнийг тодрууллаа. Шилдэгээр тодорсон бүтээлийн эздүүдийг ТрансБанкны Шангри-Ла дах төв оффист 11-р сарын 08-ны өдөр хүлээн авч ирсэн зочиддоо зориулан банкны оффис аялал хийн шагналыг гардууллаа.

Шилдэг оролцогчид:

  • 1-р байр: Мөнхбаяр овогтой Эрмүнэ /Улаанбаатар бүрэн дунд сургуулийн 8-р ангийн сурагч/
  • 2-р байр: “Outside UFE” баг /Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутнууд/
  • 3-р байр: “MTC” баг /Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутнууд/
  • Тусгай байр: Энхбат овогтой Мажигсүрэн /СУИС-РТМУС медиа анимейшн 4-р курсын оюутан/ тус тус шалгарлаа.

Шилдгээр шалгарсан оролцогчиддоо баяр хүргэхийн зэрэгцээ уралдаанд идэвхитэй оролцож, бүтээлээ илгээсэн бүх оюутан, сурагчиддаа баярлалаа.