"Хэмнэе, хадгалъя" контент бүтээлийн уралдааны шагналыг 11-р сарын 8-ний өдөр гардуулна

“Дэлхийн хуримтлалын өдөр” аяны хүрээнд их дээд сургуулиуд болон ерөнхий боловсролын сургуулиудын оюутан, сурагчдын дунд зарласан "Хэмнэе, хадгалъя" контент бүтээлийн уралдааныг хүлээн авах хугацаа 11-р сарын 3-ны өдрөөр дуусч 30 гаруй контентийг хүлээн авлаа. Тус уралдаанд МУИС, СЭЗИС, ХУИС, СУИС-РТМУС, АШУҮИС-ийн 1-4 дүгээр курсийн оюутнууд, Улаанбаатар бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчид оролцсон бөгөөд 1 минут хүртэлх нийт 30 гаруй контент бүтээлүүд, мөн зурагт хуудас хэлбэрийн бүтээлүүдийг хүлээн авсан юм.

Тус уралдаанаар дамжуулан оюутан, сурагчдын санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, хуримтлалын ач холбогдлыг бодитоор ойлгуулах, хуримтлалаа эхлүүлэх үндэс суурийг бий болгож, нийгэмд хуримтлалын ач холбогдлыг бүтээлээр дамжуулан хүргэх зорилготой юм.

1, 2, 3 дугаар байрны эздийг 11-р сарын 8-ний өдрийн 15:00 цагт ТрансБанкны Шангри-Ла төв оффист тодруулж, банкны хадгаламжийн дэвтэрийг мөнгөн шагналын хамт гардуулах гэж байна.

"Хэмнэе, хадгалъя" контент бүтээлийн уралдаанд бүтээлч сэтгэлгээ, шинэлэг санаа гаргаж, оролцсон оюутан, сурагчдадаа ТрансБанкны зүгээс талархал илэрхийлье.

"Хэмнэе, хадгалъя" контент бүтээлийн уралдаанд ирүүлсэн зарим бүтээлүүдээс:

Your browser does not support the video tag.

,