ХБНГУ-ын Шпаркассэ банкны төлөөлөгчид ТрансБанктай танилцлаа

 

“Дэлхийн хуримтлалын өдөр” аянд зориулан ТрансБанкны Шангри-Ла салбар болон Урт цагаан салбараа тохижуулан, 7 хоногийн хугацаанд буюу 10-р сарын 28-наас 11-р сарын 3-ны хооронд иргэдэд хуримтлалын ач холбогдол, үр ашигийн тухай болон Монгол улсын хэмжээнд хэрэгжиж буй “Дэлхийн хуримтлалын өдөр” аяны ерөнхий мэдээлэлийг манай банкыг зорин ирж үйлчлүүлж буй харилцагч нартаа өглөө.

Энэ үеэр ХБНГУ-ын Шпаркассэ банкны сангийн Бонн хот дахь төлөөлөгч ноён Харальд Фэлцэн, Остпригнитц-Руппины Шпаркассэ банкны төлөөлөгч хатагтай Аня Блүмэнштайн, Шпаркассэ банкны Монгол дахь сангийн Төслийн ментор хариуцсан менежер П.Оюунчимэг нар ТрансБанкаар зочлож аяны хүрээнд хийгдэж байгаа ажлуудтай танилцсан юм. Эдгээр өдрүүдэд “Алтан зоос” хүүхдийн хадгаламж, “Ухаалаг хуримтлал” оюутан залуучуудад зориулсан хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн бүтээгдэхүүнийг санал болгож, хадгаламж нээсэн харилцагч бүрт хадгаламжийг дансийг үнэ төлбөргүй нээж, дансанд байрших доод үлдэгдлийг банкнаас хариуцан байршуулж, хуримтлалтай Монгол иргэдийн тоог нэмэгдүүлэх, тэдний санхүүгийн боловсрол болон өдөр тутмын амьдралын хэв маягт хуримтлал гэдэг ойлголтыг суулгаж, хэвшүүлэх тал дээр анхааран ажиллалаа.