“Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтэн бэлтгэх сургалт”-д 2 дах амжилттай хамрагдаж батламжаа гардан авлаа

Монголбанк, ХБНГУ-ын Шпаркассе банкны сан, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын “Остпригнитц-Руппины Шпаркассэ” банктай хамтран “Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтэн бэлтгэх сургалт”-ыг хэрэгжүүлээд 3 жил болж байна. Энэхүү сургалтанд ТрансБанкнаас Урт цагаан салбарын харилцагчийн үйлчилгээний ахлах ажилтан П.Анужин, Дотоод эх үүсвэр татан төвлөрүүлэлтийн газрын харилцааны менежер Б.Оюумаа, Бүртгэлийн газрын нягтлан бодогч А.Нандинзул, Төлбөр тооцооны газрын нягтлан бодогч Д.Хонгорзул амжилттай хамрагдан Монголбанкны хүндэтгэлийн танхимд батламжаа авлаа.

Энэ жил 11 арилжааны банкуудаас нийт 155 оролцогч, сургагч багш бэлтгэх хөтөлбөрт нийт 94 багш амжилттай хамрагдсан байна. Түүнчлэн Улаанбаатар, Дархан-Уул аймгийн нийт 73 мэргэжилтэн амжилттай төгсөж, 2019 оны 11-р сарын 25-ны өдөр батламжаа гардаж авлаа.

Сургалтын гол зорилго нь банкны мэргэжилтэн бэлтгэхэд шаардагдах онол, практикийг хослуулан олгох юм. Сургалтын туршид оролцогчдод борлуулалтын болон бусад ур чадварыг эзэмшүүлдгээрээ онцлогтой юм.