Харааны бэрхшээлтэй иргэд ТрансБанкны үндсэн ажилтнаар ажиллаж байна

 

ТрансБанк нийгмийн хариуцлагын хүрээнд 2020 онд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын байраа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 111.1-д 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулахаар заасан. Тэгвэл энэхүү хуулийн заалтын дагуу ТрансБанк 2019 оны 5-р сарын 28-наас эхлэн харааны бэрхшээлтэй иргэдэд ажлын байр олгож үндсэн ажилтнаар ажиллуулж эхлэсэн. Одоогоор харааны бэрхшээлтэй 5 ээлжийн ажилтнууд ТрансБанкны бусад ажилтнуудын алжаал ядаргааг тайлах, элдэв төрлийн эмгэг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бариа засал хийн ТрансБанкны төв оффис болох Шангри-Ла оффис болон Урт цагаан салбар дээр үндсэн ажилтнаар ажиллаж байна. Цаашлаад 2020 оны нийгмийн хариуцлагын ажлын төлөвлөгөөнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн олон ажлуудыг төлөвлөөд байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжигч банк