Эрхэм харилцагчдын анхааралд

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийг баталж, мөн өдрөөс мөрдөж эхэлсэн билээ. Уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй” байхаар зохицуулсантай холбоотойгоор Тээвэр хөгжлийн банк хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг хүлээгээд байна. Иймээс 2021 оны 01-р сарын 29-ний өдрөөс эхлэн уг хууль хэрэгжиж дуусах хүртэлх хугацаанд Тээвэр хөгжлийн банкны бүх төрлийн хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй болсныг үүгээр мэдэгдэж байна.

Харилцагч та тус хуультай холбоотой мэдээллийг www.legalinfo.mn цахим хуудаснаас авна уу. Мөн харилцагчийн үйлчилгээний ажилтнаас хүссэн үедээ 7716-9999 дугаараар дамжуулан тодруулга хийх боломжтой.