Эрхэм харилцагч таны анхааралд

Эрхэм харилцагчдын анхааралд,

УИХ-ын чуулганы 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан бас тус хуулийн батлагдан шинэчлэгдсэн найруулгаар:

10.4. Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй, тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцох бөгөөд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д заасны дагуу Монголбанкнаас зөвшөөрөл олгосон болон 4.4-т зааснаас бусад тохиолдолд иргэн, хуулийн этгээд хоорондын мөнгөн төлбөрийн үүрэг, гүйлгээг гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно.

10.12. Энэ хуулийн үйлчлэх хугацаанд банкнаас харилцагчтай хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулах, хадгалуулагчтай байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болж, гэрээний хугацааг сунгахад мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээ нь банкуудын нийтэд зарласан хугацаатай мөнгөн хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгээс хэтрэхгүй байна.

Тээвэр хөгжлийн банк нь тус хуулийг батлагдсан өдрөөс эхлэн мөрдөн ажиллаж байна.

Хэрэв танд тодруулах зүйлс байвал дуудлагын төвтэй xолбогдоно уу.

Энэхүү хуультай холбоотой мэдээлэл авах холбоос: https://www.legalinfo.mn/law/details/15312