“Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аяны хүрээнд сургалт зохион байгууллаа

 

Тээвэр хөгжлийн банк нь “Бүгдээрээ хуримтлуулъя” аяны дор зохион байгуулагдаж буй “Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аяныг тохиолдуулан бүх нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд 17 ерөнхий боловсролын сургууль болон албан байгууллага, аж ахуйн нэгжүүдээр зочлон нийт 510 орчим хүнийг хамарсан сургалтыг зохион байгууллаа.

Тээвэр хөгжлийн банк нь Ковид-19 цар тахлын үеэр халдвар хамгааллын дэглэмийн дор Нийслэлийн ерөнхий боловсролын 5-р сургууль, “Шинэ Монгол Харумафүжи” сургууль, БЗД-ийн 3-р хороонд байрлах Ерөнхий боловсролын “Шилдэг” бүрэн дунд сургууль, Олонлог төв сургууль, Нийслэлийн 23-р дунд сургууль, Солонго Эс Эф дунд сургууль, Ерөнхий боловсролын 130-р сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчдад зориулан “Дэлхийн хуримтлалын өдөр” аяныг танилцуулах, Монгол улсад хэрхэн тэмдэглэдэг болон дэлхийн бусад улс орнуудын хуримтлалын бэлгэ тэмдэг юу байдаг, бага насны хүүхдүүд хэрхэн хуримтлуулдаг тухай танилцуулахаас гадна хуримтлалын ач холбогдлыг тэдгээрийн сонирхол, ирээдүйн зорилго болоод өдөр тутмын амьдралын хэв маягтай нь уялдуулан ёс зүй ба эрүүл, зохистой хооллолт, карьер төлөвлөлт гэсэн сэдвүүдийн хүрээнд, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудад зохистой хооллолт ба хуримтлал сэдвээр сургалт зохион байгуулж, нийт 17 дунд, ахлах ангийн сурагчид болон албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн нийт 510 орчим сурагч, ажилтнуудыг хамрууллаа.

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтад хамрагдаж буй сурагчдын дунд Миний мөрөөдөл сэдэвт 100 үгтэй зохион бичлэгийн уралдаан зарлаж, нийт 40 орчим хүүхэд уралдаанд оролцсоноос шилдэг 3 байр шалгаруулж Тээвэр хөгжлийн банкны гарын бэлэг болон “Алтан зоос” хүүхдийн хадгаламж нээлгэх эрхийн бичиг тус тус бэлэглэлээ.