Дэлхийн хуримтлалын өдөр-2021 аян эхэллээ

Жил бүр 10 дугаар сарын 31-ний өдөр "Дэлхийн хуримтлалын өдөр"-ийг тохиолдуулан Монголбанк, Хадгаламжийн Даатгалын Корпораци, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сан, Монголын Банкны Холбоо, арилжааны банкууд уламжлал болгон аян зохион байгуулдаг.

Энэ жилийн хувьд 2021.10.01-2021.10.31-ний хооронд “Бүгдээрээ хуримтлуулъя” уриан дор “Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аяныг эхлүүлж байна. Монгол Улс 2017 оноос хуримтлалын үндэсний бэлгэ тэмдэгтэй болж “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг Монгол Улс даяар жил бүр уламжлал болгон тэмдэглэж эхэлсэн түүхтэй.

Нэг сарын турш үргэлжлэх уг аяны хүрээнд бүх нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих, хуримтлалыг хэвшил болгох зорилготой олон төрлийн үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм.