Трансбанк Герман улсын Commerzbank-тай корреспондент дансны харилцаа тогтоолоо

ТрансБанк нь харилцагчдынхаа гадаад худалдааг дэмжих, Олон Улсын төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэх зорилгоор дэлхийн нэр хүнд бүхий, ХБНГУ-ын 150 жилийн түүхтэй COMMERZBANK AG-тай корреспондент дансны харилцаа тогтоож, хамтын ажиллагаагаа эхлүүллээ. COMMERZBANK нь дэлхийн 50 орчим оронд 800 гаруй салбартай, Герман улсын нийт гадаад худалдааны төлбөрийн 30 гаруй хувийг дамжуулдаг дэлхийд тэргүүлэгч банкуудын нэг юм.

ТрансБанкны үйл ажиллагаа 2017 оноос хойш эрчимтэй тэлж байна. Үүний нэг тод жишээ бол Монгол Улс “Саарал жагсаалт”-д бүртгэгдэн, Олон Улсаас Монголын банкуудад тавигдах шаардлагууд өсөн нэмэгдэж байгаа энэ үед харилцагч нартаа бизнесийн үйл ажиллагаагаа тэлж, төлбөр тооцоогоо түргэн шуурхай хийх боломжуудыг амжилттайгаар бүрдүүлэн ажиллаж байгаа явдал юм.

Одоогоор ТрансБанк нь USD, EUR, RUB, CNY, JPY, GPB зэрэг түгээмэл ашиглагддаг 6 валютуудаар гадаад шилжүүлгийн үйлчилгээг харьцангуй таатай нөхцөлөөр харилцагч нартаа санал болгон ажиллаж байна.

Харилцагч та ТрансБанкны гадаад шилжүүлэг, корреспондент банктай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.