Бусдад “Гэрэл бэлэглэе”

 

Нийгмийн хариуцлагын хүрээнд Чингэлтэй дүүргийн 12, 13-р хороодын заагт байрлах “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах, ирсэн зочид, хүүхэд багачууд, өндөр настай иргэдийн аюулгүй орчинг бүрдүүлэхэд ТрансБанк хувь нэмрээ оруулан хандив өргөж, санамж бичигт гарын үсэг зурлаа.

Чингэлтэй дүүргийн 12, 13-р хороодод 30,000 орчим иргэд амьдардаг бөгөөд “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнд зундаа 6,000-8,000 орчим иргэд зочилдог ба цэцэрлэгт хүрээлэнг 4 улирлын туршид ажилладаг байхаар төлөвлөн нэмэлт тохижилт, аюулгүй орчинг бүрдүүлэхээр санаачлагчид ажиллаж байна. ‘’Ногоон нуур’’ цэцэрлэгт хүрээлэн Чингэлтэй дүүргийн хүүхэд багачуудад зориулсан хөгжим, спорт, англи хэл, сэтгэхүй хөгжүүлэх чиглэлийн сургалтуудаас гадна номын сангийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэн тус орчинд амьдардаг иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөж, зочлох дуртай газрын нэг болохоос гадна хүмүүсийн зорьж очдог газрын нэг болоод байна.

“Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэн цаашлаад уран гулгалт, уран зураг, хоккей, зөв хоололт, санхүүгийн боловсрол олгох үнэ төлбөргүй сургалтуудыг Чингэлтэй дүүргийн 12, 13-р хороодод оршин суух хүүхэд, багачуудад зориулан зохион байгуулахаар ажиллаж байгаа юм байна.

Энэхүү хандив нь ТрансБанкны нийгмийн хариуцлагын 2019 онд хийхээр төлөвлөсөн ажлуудын нэг болох ‘’Гэрэл бэлэглэе’’ төслийн хүрээнд, дэлхийн хуримтлалын өдөр аянд зориулан хийгдсэн юм.