‘’Боловсролтой иргэн’’ төсөл хөтөлбөр

 

ТрансБанк нийгмийн хариуцлагын хүрээнд “Дэлхийн хуримтлалын өдөр” аянд зориулсан “Гэрэл бэлэглэе” болон “Боловсролтой иргэн” 2 сайн үйлсийн аяныг хэрэгжүүлэн ажиллалаа. “Боловсролтой иргэн” төслийн хүрээнд бага насны хүүхэд багачуудаас эхлэн дунд ангийн сурагчдад зориулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн болон уран зохиолын Англи, Монгол хэл дээрх ном, номын сангийн тохижилтыг дараах сургуулиуд болон номын санд хийж гүйцэтгэж өглөө. Нийслэлийн алслагдсан хэсэгт байрлах Сонгинохайрхан дүүргийн 1600 гаруй сурагчтай 124-р дунд сургууль, Сүхбаатар дүүргийн 300 шахам сурагчтай сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р тусгай дунд сургууль, Баянзүрх дүүргийн 10-р хорооны оршин суугч 60 настай С. Хишигт гуайн өөрийн санаачилгаар бий болгосон “Бумбардай хүүхдийн номын сан”-д ном бэлэглэж, номын сангийн тохижилт хийж өгөв. Эдгээр сургуулиуд болон номын сангийн хувьд номын сангаа байгуулж, хөгжүүлэх явцын эхний шатандаа байсан ба ТрансБанк хүүхэд багачуудынхаа оюуны хөгжилд хувь нэмрээ бахархалтайгаар оруулан ажиллалаа.