Бодит хэмнэлт хийх боломж

 

ТрансБанк нийгмийн хариуцлагын хүрээнд банкныхаа одоогийн болон шинэ харилцагчдад санхүүгийн хувьд бага ч гэсэн дэмжлэг үзүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай, хялбар байдлаар авах боломжийг нэмэгдүүлэх үүднээс:

  • Цахим банкны үйлчилгээ болох мобайл банк, И-банкаар хийгдэх их болон бага дүнтэй гүйлгээний шимтгэл, дансны тодорхойлолт авах хураамжийг 0 төгрөг;
  • Картын үйлчилгээ болох дотоодын төгрөгийн дебит, кредит карт болон ОУ-ын эрхтэй карт захиалга, яаралтай захиалга, пин код захиалгын хураамж, АТМ дээрх бүх төрлийн шимтгэл, бэлэн орлого/зарлагын шимтгэл, үлдэгдэл шалгах шимтгэлийг 0 төгрөг;
  • Mост мони үйлчилгээний жилийн хураамж, гүйлгээний хураамжийг 0 төгрөг;
  • Mессэж мэдээ үйлчилгээний илгээгдсэн мессэж бүрийн хураамжийг 0 төгрөг болгож, хураамж, шимтгэлээс 100%  чөлөөлөх аяныг эхлүүлээд байна. 

Тус урамшуулалт аян нь 2020 оны 6-р сарын 8-аас эхлэн энэ оны 12-р сарын 31-ийг дуустал үргэлжилнэ.

Дашрамд дуулгахад ТрансБанк бага дүнтэй гүйлгээ буюу 3 сая хүртэлх төгрөг болон валютын гүйлгээний шимтгэлийг 0 төгрөг болгосон ба ингэснээр ТрансБанкны харилцагчид “Банк хооронд” болон “Банк доторх” 3 сая хүртэлх төгрөг болон түүнтэй тэнцэх валютын гүйлгээг огт “ШИМТГЭЛГҮЙ”-гээр хийх боломжтой болсон юм. Мөн ОУ-ын гүйлгээ тогтмол хийдэг байгууллага болон иргэдэд зориулан ТрансБанк "Kорреспондент банк" болон тэдгээрийн харилцагч банкуудаар дамжин гарах бүх гадаад гуйвуулгын шимтгэлийг 0 төгрөг болгосон ба эдгээр урамшуулалт аянууд 2020 оныг дуустал үргэлжлэх юм.