Биржийн бус зах зээлийн (OTC Market) арилжаанд оролцох Шууд оролцогчоор бүртгэлээ

 

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны (МҮЦАЭХ ӨЗБ) 2021 оны 11-р сарын 19-ний өдрийн Бүртгэлийн хорооны хурлаар Тээвэр хөгжлийн банкыг (ТХБ) биржийн бус зах зээлийн (OTC Market) арилжаанд оролцох Шууд оролцогчоор бүртгэлээ. Ингэснээр ТХБ-ны харилцагчдад биржийн бус зах зээлд үнэт цаасаа гаргах, улмаар богино хугацаанд санхүүжилт татах боломж илүү нээлттэй боллоо.

Биржийн бус зах зээлийн давуу талууд:

  • Үнэт цаас гаргагчийн хувьд өртөг зардал бага, цаг хугацаа хэмнэдэг.
  • Үнэт цаасны бүртгэлийн үйл явц түргэн, шуурхай
  • Эрх зүйн зохицуулалт хялбар
  • Богино хугацаанд санхүүжилт татах боломжтой
  • Хөрөнгийн биржийн цагийн хуваарийн дагуу арилжаа хийх шаардлагагүй

Дашрамд дурдахад ТХБ нь Санхүүгийн зохицуулах хорооноос андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө 2018 онд авч байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд бид “Бодь Даатгал” ХК-ийн IPO –гийн анхдагч зах зээлийн арилжаанд хамтрагч андеррайтераар амжилттай ажилласан юм.