’Алтан зоос’’ хүүхдийн хадгаламжийн урамшуулалт өдөрлөгийг зохион байгууллаа

 

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болон Монгол Улсад банкны тогтолцоо үүсч хөгжисний 95 жилийн ойн баярыг тохиолдуулан ТрансБанк бяцхан харилцагчиддаа зориулан ‘’Алтан зоос’’ хүүхдийн хадгаламжийн урамшуулалт өдөрлөгийг Сүхбаатрын талбайд нээлттэй хэлбэрээр зохион байгууллаа. Хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт сугалаа бүр хонжвортой сугалаат хайрцагийг аялуулж, хадгаламж нээлгэсэн хүүхэд бүрт хүүхдийн баярын урамшуулалт бэлэг бэлэглэхээс гадна хадгаламж нээлгэх зардалыг банк дааж ажиллалаа.