Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлье

 

Монгол Улсын хэмжээнд 2020 оны 02 дугаар сарын байдлаар “Залилах гэмт хэрэг” 0,2%-иар, “Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” 2 дахин нэмэгдсэн байна. Залилах гэмт хэргийн 40% нь олон нийтийн цахим сүлжээгээр дамжин үйлдэгдэж байна. Ковид-19 цар тахлын дэгдэлтээс сэргийлж МУ-ын Засгийн газрын зүгээс олон нийтийг хагас хөл хорионы дэглэмд шилжүүлсэн байгаа энэ цаг үед иргэд эрүүл мэндээ хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор онлайнаар худалдан авалт хийх нь өмнөх жилүүдээс ойролцоогоор 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Иймээс харилцагч та онлайн худалдан авалт хийхдээ цахим гэмт хэргээс сэргийлж дараах зүйлсийг анхаарна уу:

  1. Худалдан авалт хийж байгаа цахим хуудас албан ёсны цахим хуудас уу? Хэр баталгаатай цахим хуудас болохыг анхаарах;
  2. Хувь хүнээс онлайн худалдан авалт хийх гэж байгаа бол өмнөх худалдан авагчдын сэтгэгдэл, худалдан авалт хийсэн туршлагыг судлах;
  3. Төлбөр төлөх үед цахим хуудаст худалдан авалт хийх талбар байршихын оронд төлбөр төлөх линк явуулж байвал та заавал нягтлан шалгаарай. Мөн өөрийн төлбөрийн картын мэдээллээ бусдад дамжуулахгүй байх нь таныг цахим гэмт хэрэгт өртөхөөс хамгаална гэдгийг санаарай.

“Ятгах тусам нягтал”