Тээвэр хөгжлийн банкинд хараат бус гишүүн сонгон шалгаруулах зар

 

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Банкны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, Банкны зохистой засаглалыг хэрэгжүүлэх журам, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журам”-ыг үндэслэн “ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК”-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

I. Тавигдах шаардлага:

Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.8, 79-р зүйлийн 79.1, Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.3, “Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журам”-д заасан дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

  1. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй,
  2. Гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй, 
  3. Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх,
  4. Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын эрх бүхий албан тушаалтан бол сонирхлын зөрчилгүй, банкны шийдвэр гаргах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх,
  5. Зөрчлийн улмаас банк ба банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тугай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх,
  6. Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш гурван жил өнгөрсөн байх,
  7. Банк, санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн чиглэлээр дээд боловсролтой, мэргэшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүний 5-аас доошгүй жилд банк санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажилласан туршлагатай,
  8. Тээвэр хөгжлийн банк, түүний нэгдлийн оролцогчийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч биш байх,
  9. Сүүлийн таван жилийн хугацаанд Тээвэр хөгжлийн банк, түүний нэгдлийн оролцогчид эрх бүхий албан тушаалтан, сүүлийн гурван жилийн хугацаанд бусад ажилтнаар тус тус ажиллаж байгаагүй,
  10. Тээвэр хөгжлийн банкны үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтээс хамаарч урамшуулал авч байгаагүй, авдаггүй байх,
  11. Банкны үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлагад хяналт тавихад саад учруулах аливаа нөхцөл байдал үүсээгүй байх,
  12. Төрийн, улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх,
  13. Эрх бүхий албан тушаалтанаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон байх,
  14. Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байх. 

II. Бүрдүүлэх материал:

  1. Англи Монгол хэл дээр дэлгэрэнгүй анкет,
  2. Төрийн албан хаагчийн анкет бөглөж ирүүлэх,
  3. Цээж зураг 3х4 - Сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан байх,
  4. Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
  5. Ажлын туршлагыг нотлох ажлын байрны тодорхойлолт,
  6. Боловсролын диплом болон бусад холбогдох сургалт семинарт хамрагдсан сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар,
  7. Ял шийтгүүлж байгаагүй талаарх ЦЕГ-ын лавлагаа,
  8. Шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөргүйг нотлох ШШГЕГ-ын тодорхойлолт,
  9. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар,
  10. Компанийн засаглалын сургалтын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар,

III. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах:

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот 14241, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж 19А, Шангри-Ла Оффис, 15 дугаар давхар дахь Банкны төв байр.

Холбоо барих: 77169999 (102) ТУЗ-ийн нарийн бичгийн дарга.

Tuvshintugs.d@transbank.mn и-мэйл хаягаар “Хараат бус гишүүн” гэсэн гарчигтай ирүүлнэ үү.

Материал хүлээн авах хугацаа: 2020.09.18-ны өдрийн 18.00 цаг хүртэл.