ТрансБанк “Хөгжлийн Шийдэл” ТББ-тай хамтран BEST хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

 

ТрансБанк нь жижиг дунд бизнес эрхлэгч харилцагчидаа дэмжих, тэдний бизнесийн үйл ажиллагааг тогтворжуулахад анхаарах зорилгоор АНУ-ын Олон Улсын Хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр “Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” (BEST) төсөл хөтөлбөрийг “Хөгжлийн Шийдэл” ТББ-тай хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

“Хөгжлийн шийдэл” ТББ болон ТрансБанк нь BEST төслийг 5-н жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, хэлэлцүүлэг, форум зохион байгуулах, бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах зорилтуудын хүрээнд хамтран ажиллана.

Дашрамд дуулгахад Ази номхон далайн банк санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “AsiaMoney” сэтгүүлээс Монгол Улсын нийгэм, эдийн засаг, тэр дундаа жижиг дунд бизнес эрхлэгчдэд оруулсан ТрансБанкны хувь нэмрийг үнэлж “Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжигч” Монгол Улсын шилдэг банкаар 2019 онд өргөмжилсөн юм.