“Банкир-2019” банк хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоо

 

Монголд банк санхүүгийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан, 2003 оноос хойш тасралтгүй жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Банк хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 16 дахь жилдээ “Банкир-2019” тэмцээн 2019.09.12-14-ний өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулагдлаа.

Тээвэр Хөгжлийн Банкны хувьд энэ жил анх удаа, бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь онцлог байсан ба энэхүү тэмцээний эмэгтэй төрөлд финалын шатанд хэсгээсээ шалгаран гарч, аваргын төлөөх тоглолтуудад Голомт Банк болон Хас Банкны багуудтай хүчтэй өрсөлдөн, 4-р байранд буюу шагналт байранд шалгарлаа.

Дашрамд дурьдахад банкируудын хоорондын харилцаа холбоог сайжруулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл хэв маягт уриалан, авъяас чадвараараа шударга өрсөлдөх зорилго, ач холбогдол бүхий “Банкир 2019” тэмцээнийг өнгөрсөн жилийн аварга болох Капитрон банк зохион байгуулж, ажилласан бөгөөд 9 арилжааны банкуудаас эрэгтэй, эмэгтэй төрөлд нийт 14 багийн 270 гаруй тамирчид оролцож, 3 өдрийн турш хурд хүч, авъяас чадвараа сорин өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа.

Нийт тэмцээнд оролцсон банкирууд, баг тамирчиддаа баяр хүргэхийн зэрэгцээ тэмцээний зохион байгуулагч Капитрон Банкныханд талархал илэрхийлье.