Нэг ажилтан-Нэг мод

 

ТрансБанк нийгмийн хариуцлагын хүрээнд 2019 онд анх удаа ''Нэг ажилтан-Нэг мод'' уриан дор ТрансБанкны 100 шахам ажилтнууд 100 модыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарьж, хариуцлагатай банк, хариуцлагатай иргэний үүргээ биелүүлэн УБ хотын ногоон байгууламж, цэвэр агаарт өөрсдийн хувь нэмрээ орууллаа. Монгол Улсын агаар, ус, хөрсний бохирдол сүүлийн жилүүдэд тогтмол өссөн үзүүлэлтэй байгаа ба үүний эсрэг хэрэгжүүлэх хамгийн энгийн бөгөөд чухал ажил бол иргэд болоод албан байгууллагууд дор бүрнээ мод тарих ажил юм. ТрансБанк нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх ажлуудын төлөвлөгөөндөө агаар, ус, хөрсний бохирдолын эсрэг бодитой ажлуудыг төлөвлөн, жил бүр системтэй хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.