Монгол Улсад банкны тогтолцоо үүсч хөгжисний 95 жилийн ойн баяр амжилттай болж өнгөрлөө

 

Монгол Улсад банкны тогтолцоо үүсч хөгжисний 95 жилийн ойн баяр 05 дугаар сарын 31-ний өдөр их жанжин Сүхбаатрын талбайд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү баярын арга хэмжээнд ТранБанкаас гадна Монгол Улсын төв банк Монголбанк бусад арилжааны 12 банк оролцож, хамтдаа, нэг дор харилцагчид, хамтран ажиллагч түншүүдтэйгээ нээлттэй хэлбэрээр зохион байгуулагдсанаараа онцлог боллоо. Тус баярын арга хэмжээнд Монголбанк болон арилжааны 13 банкууд нэгдэн 400 орчим банкны салбар ажиллаж буй ажилтнуудаас бүрдсэн парадыг зохион байгуулан хүндэтгэл үзүүлэн алхсан юм. Дамшрамд дурьдахад Монгол Улсын Засгийн газрын 1922 оны 3 дугаар сарын 27-28-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн Худалдаа ба аж үйлдвэрийн банк буюу Монголбанкийг 1924 оны 6 дугаар сарын 2-нд Нийслэл хүрээнд байгуулсан байна. Тус банк 250’000 алтан рублийн дүрмийн сантай, 22 орон тоотой байгуулагдаж байв. Ийнхүү үндэсний банк байгуулагдсанаар Монголд орчин цагийн мөнгөн гүйлгээний тогтолцоо үүсэн бэхжих, үндэсний мөнгөн тэмдэгттэй болох, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах суурь тавигдсан байна.