3 сая хүртэлх төгрөг болон валютын гүйлгээний шимтгэлийг 0 төгрөг болголоо

 

ТрансБанк нийгмийн хариуцлагын хүрээнд харилцагчдаа Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, хагас хөл хорионы энэ цаг үед харилцагч нартаа ая тухтай, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор бага дүнтэй гүйлгээ буюу 3 сая хүртэлх төгрөг болон валютын гүйлгээний шимтгэлийг 0 төгрөг болголоо. Ингэснээр ТрансБанкны харилцагчид “Банк хооронд” болон “Банк доторх” 3 сая хүртэлх төгрөг болон түүнтэй тэнцэх валютын гүйлгээг огт “ШИМТГЭЛГҮЙ”-гээр хийх боломжтой болж байгаа юм.

Харилцагч та өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийг бодож, аль болох олон нийтийн газраар явалгүй, өдөр тутмын гүйлгээгээ мобайл банк, и-банкаа ашиглан шимтгэлгүйгээр шийдээрэй. Тус аян 2020 оны 03-р сарын 18-наас эхлэн 2020 оны 12-р сарын 31-нийг дуустал үргэлжлэх юм. 

Өдөр бүр ШИМТГЭЛГҮЙ шилжүүлэг