‘’Гэрэл’’ хүүхдийн асрамжийн төвд аз жаргалыг түгээлээ

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж ТрансБанкны төлөөлөл нийслэлийн БЗД-т байрлах ‘’Гэрэл’’ хүүхдийн асрамжийн төвд зочиллоо. ТрансБанк нийгмийн хариуцлагатай банк байж, нийгэмд үлгэр дуурайлал үзүүлж, эерэг хандлагыг түгээхээр 2015 онд НҮБ-аас баталсан ‘’Тогтвортой хөгжлийн зорилт’’хөтөлбөрийн 17 зорилтын хүрээнд нийгмийн хариуцлагын ажлуудаа хэрэгжүүлэн ажиллаж эхлэсэн. ТрансБанкнаас 2019 онд төлөвлөсөн нийгмийн хариуцлагын төсөл болон ажлуудын 50% нь ирээдүйн эзэд болсон бяцхан иргэд рүүгээ чиглэж байгаа юм. ‘’Гэрэл’’ хүүхдийн асрамжийн төвд ахуйн хэрэглээний эд зүйлс, хоол хүнсний бүтээгдэхүүнүүд, хичээлийн зарим хэрэгслүүд болон хүүхдийн баярын бэлгийг тус төвд харьяалалтай хүүхэд бүрт бэлэглэлээ. Хүүхдүүдээ баярлуулахаар хүүхэлдэйн баатар Пороро болон түүний найз Кронгыг урьж, бяцхан дүү нартайгаа нэг өдрийг дуу хууртай, хөгжилтэй тоглоом тоглож өнгөрөөсөн нь тэдний баяр дээр баяр нэмлээ.