ТрансБанк "Улаанбаатар Марафон - 2019’’ Олон Улсын марафонд амжилттай оролцлоо

ТрансБанк нийгмийн хариуцлагын хүрээнд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, олон нийтэд идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан таниулах, ажилтнуудаараа дамжуулан спортлог амьдралын хэв маягийг олон нийтэд сурталчлах зорилгоор ‘’УлаанБаатар Марафон 2019’’ Олон Улсын марафонд анхны жилдээ нэгдэн, амжилттай оролцлоо. Тус арга хэмжээнд ТрансБанкны нийт ажилтнуудын 62% хамрагдаж, ‘’Автомашингүй өдөр”  хамт олноороо, эрүүл мэнддээ анхааран, нийт биеийн тамир, эрүүл амьдралын хэв маягийг сурталчилан 5 км-ийн зайд гүйж нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөлөө.

Гүйх, алхах зэрэг идэвхтэй хөдөлгөөнийг өдөр тутмын амьдралын хэв маягтаа хэвшүүлсэнээр зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, зүрх судасны өвчлөлийн эрсдлийг бууруулах, булчингийн хөгжлийг идэвхтэй байлгаж, ясны бат бөх байдлыг дэмжих, дархлааны системийг сайжруулах, тархины үйл ажиллагааг дэмжих, амьдралыг зөв хэв маягт суралцуулж, урт насалхад туслах гээд маш олон ашиг тустай юм. 

“Улаанбаатар марафон”-д оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд анх 2014 онд 16 мянга гаруй, 2015 онд 18 мянга, 2016 онд 27 мянга, 2017 онд 30 мянга орчим, 2018 онд 32 мянга хол давсан иргэн хамрагдсан байна. Мөн сүүлийн жилүүдэд Олон Улсад танигдсан нэртэй тамирчид ирж бүртгүүлэн оролцож байгаа нь “Улаанбаатар марафон”-ы нэр хүнд Олон Улсад өсч, нийтийн биеийн тамир, эрүүл амьдралын талаар ойлголт улам нэмэгдсээр байгааг харуулж байна. ТрансБанк энэхүү арга хэмжээнд  эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан таниулах зорилгоор жил бүр оролцож байхаар төлөвлөж байна.