Бага насны хүүхдүүдийг болзошгүй гэнэтийн аваар, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилго бүхий ‘’First Aid’’ иргэн бүр аврагч төсөлд нэгдэж, ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа

Тээвэр хөгжлийн банк нийгмийн хариуцлагын хүрээнд JCI Ulaanbaatar ТББ-аас хэрэгжүүлж буй ирээдүйн эзэн болсон хүүхэд багачуудаа болзошгүй гэнэтийн аваар, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилго бүхий ‘’First Aid’’ Иргэн бүр аврагч төсөлд нэгдэн, ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, төслийг хамтран хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

2019 онд JCI Ulaanbaatar ТББ нь ‘’First Aid’’ Иргэн бүр аврагч төслийг нийслэлийн алслагдсан бүс болох Налайх дүүрэг, Согинохайрхан дүүрэг, Хан-Уул дүүргийн сургууль цэцэрлэгүүд дээр хэрэгжүүлсэнээс Тээвэр хөгжлийн банк Налайх дүүрэг дэх төсөлд ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж 1600 гаруй хүүхдийг болзошгүй гэнэтийн аваар, ослоос хамгаалах 8 цэцэрлэг, 1 сургуулийн 360 гаруй багш, ажилтнуудыг сургалтанд хамрагдаж, анхан шатны яаралтай тусламж үзүүлэх мэдлэг, мэдээлэлтэй болгох боломж нөхцөлөөр хангаж, эдгээр сургууль цэцэрлэгүүдэд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх хэрэгсэл бүхий анхны түргэн тусламжийн хайрцагуудыг хүлээлгэн өглөө. Өнгөрсөн оны хувьд нийслэлийн хэмжээнд 164796 яаралтай тусламжийн дуудлага ирсэнээс 9875 буюу 5.9% нь төрөхийн, 143458 буюу 87.1% нь гэнэтийн өвчлөл, 11463 буюу 7.0% нь осол, гэмтэлийн дуудлага байсан ба нийт осол гэмтэлийн судалгаанаас үзэхэд 40% буюу осол гэмтлийн дуудлагын дийлэнх хувийг  бага насны хүүхэдтэй хамааралтай дуулага эзлэсэн байна.  Бага насны хүүхдүүдэд эмнэлэгийн яаралтай тусламж ирэхээс өмнө анхан шатны тусламж үзүүлж чадахгүй улмаас нас барах тохиолдол нэмэгдсээр байна. 

 

Хэдхэн хоногийн өмнө 119-р цэцэрлэгийн 4 настай сурагч цэцэрлэг дээрээ удирдлагатай тоглоомын баттерей залгиж, улмаар хахсан тохиолдол гарсан бөгөөд ‘’First Aid’’ Иргэн бүр аврагч төслийн сургалтанд хамрагдсан багш хүүхдийг хахаж байгааг мэдэрч, зааврын дагуу анхан шатны тусламжийг үзүүлэн, амь насыг нь аварч төсөл эхнээсээ бодит үр дүнгээ өгсөөр байна.