ТрансБанк ‘’Өнгө нэм’’ төсөлд нэгдлээ

..

ТрансБанк нийгмийн хариуцлагын хүрээнд байгальд ээлтэй, хог хаягдалгүй банк байх зорилт тавин хог хаягдлын менежментийг түгээх зорилготой ‘’Өнгө нэм’’ төсөлд нэгдэн "Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоо" ТББ-тай хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Манай улсын хэмжээнд жилд 2.3 тн хог хаягдал үүсдэгээс 1.4 тн хог хаягдлыг Улаанбаатар хотын оршин суугчид, үйлдвэрүүд, ААНБ-ууд бий болгодог гэх статистик тоон мэдээлэл байна.  ТрансБанк ‘’Өнгө нэмнэ’’ төсөлд нэгдсэнээр ажилтан бүрт хог хаягдал ангилах мэдлэг мэдээлэл олгох боломжтой болж байгаагаас гадна банкандаа хог хаягдлын менежментийг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр хэрэгцээгүй хог хаягдлын хэмжээг тодорхой түвшинд бууруулах цаашлаад дахин боловсруулах, үйлдвэрлэлд ашиглах боломжтой хог хаягдлын тохирох ангилалд ялгах,  байгаль экологийн хувьд агаар, ус ,хөрсний бохирдлыг бууруулахад тодорхой түвшинд хувь нэмрээ оруулах боломжтой болж байгаа юм.