ТрансБанк Мост мони үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ

ТрансБанк төлбөр тооцооны хялбар систем болох Мост мони үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Харилцагчдын ая тухтай байдал, түргэн шуурхай төлбөр тооцоогоо хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор 2012 онд Монголын зах зээл дээр нэвтрүүлсэн Мост мони үйлчилгээний 4 дэх агент банкаар ТрансБанк ажиллаж эхэллээ.

Харилцагчид энэхүү үйлчилгээг ашиглан сард 800,000 гаруй гүйлгээг банк дотроо болон банк хоорондын мөнгөн гуйвуулга, биллерийн үйлчилгээ, нэгж карт худалдан авах, худалдан авалтын төлбөр хийх болон төрийн зарим үйлчилгээг авахад ашиглаж байна.

Мост мони үйлчилгээг гар утсаар, интернэтээр, банкны салбар дээр, АТМ ПОС дээр гээд бүх боломжит сувгаар авах боломжтой ба өөрийн Мост мони аппликейшн дээрээ агент 4 банкны аль ч дансаа нэмүүлэн нэг дор тэдгээр дансаа удирдаж, маш хялбар энгийн байдлаар түргэн хугацаанд гүйлгээгээ хийх боломжтой юм.