Андеррайтерын тусгай зөвшөөрөл

..

 “Тээвэр Хөгжлийн Банк” ХХК нь Санхүүгийн Зохицуулах Хорооны 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 361 тоот тогтоолоор Андеррайтерын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авлаа. 

Банк нь харилцагчдынхаа бизнесийн үе шат тус бүрт нийцсэн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн оновчтой, шинэлэг шийдлийг санал болгох, санхүүгийн иж бүрэн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэн урт хугацааны найдвартай түншлэлийн харилцааг бий болгож хамтран ажиллах зорилготой бөгөөд энэхүү зорилгын хүрээнд тус тусгай зөвшөөрлийг авсан болно. 

Андеррайтерын тусгай зөвшөөрөл авсанаар Үндэсний аж ахуйн нэгж, компаниудад хөрөнгө оруулалтын банкны бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хамтран ажиллах боломж нээгдэж буйгаас гадна Хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмэр оруулна гэж үзэж байна.