“Дэлхийн хуримтлалын өдөр” аянд ТрансБанк 1-р байранд орлоо

..

“Дэлхийн хуримтлалын өдөр” аянд ТрансБанк анхны жилдээ нэгдэж, аяны үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцон, үлгэр жишээ олон ажлыг амжилттай зохион байгуулсан хэмээн үнэлэгдэж, аянд оролцсон арилжааны банкуудаас 1-р байранд орлоо. Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд, иргэдийн санхүүгийн зах зээлд ухаалгаар оролцох оролцоог нэмэгдүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүний хүртээмжийг дээшлүүлэх зорилго бүхий “Дэлхийн хуримтлалын өдөр” аяны хүрээнд, зохион байгуулагчдын зүгээс нийт банкуудын хэрэгжүүлсэн ажлуудаар шалгаруулалт явуулан шилдэг 3 банкийг шалгаруулсан ба 2-р байранд ХХБ, 3-р байранд Голомт банк тус тус орсон юм. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд ТрансБанкийг төлөөлөн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ц.Гантулга, МОНХХ-ийн захирал М.Дэнсмаа, МОНХХ-ийн маркетингийн менежер Х.Хонгорзул оролцож, Монголбанкны талархлыг, Герман-Монголын хамтарсан төслийн цомын хамт гардан авлаа. 

Аяны хүрээнд хийгдсэн ажлуудын дэлгэрэнгүйг

https://www.transbank.mn/mn/news/20960  холбоосоор үзнэ үү.