ТрансБанкны ажилтнууд “Харилцагчтай зөвлөх банкны мэргэжилтэн бэлтгэх сургалт”-д амжилттай хамрагдаж батламжаа гардан авлаа

..

Монголбанк, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Хадгаламжийн банктай хамтран “Харилцагчтай зөвлөх банкны мэргэжилтэн бэлтгэх сургалт”-ыг 2017 онд төслийг туршилтаар эхлүүлсэн бөгөөд 2 дахь жилээ амжилттай хэрэгжүүллээ. Энэхүү сургалтанд ТрансБанкнаас Актив, пассивын хэлтсийн шинжээч Э.Солонго, Арилжааны хэлтсийн дилер М.Санчир, Төлбөр тооцооны хэлтсийн нягтлан бодогч Т.Отгонзаяа, Бүртгэлийн бодлого тайлагнал хяналтын хэлтсийн нягтлан бодогч Д.Өлзий амжилттай хамрагдан өнөөдөр Монголбанкны хүндэтгэлийн танхимд батламжаа гардан авлаа. 

Энэ жил 11 арилжааны банкуудаас 100 гаруй банкны ажилтан бүртгүүлсэн бөгөөд бүртгүүлсэн оролцогчдоос анкет, шалгалтаараа 40 гаруй оролцогчид тэнцэн, хамрагдаж 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаанд үргэлжилсэн сургалтанд суусан байна.

Сургалтын үндсэн зорилго нь оролцогчдод Монгол улсын аливаа нэгэн банканд фронт оффисийн мэргэжилтнээр ажиллахад шаардагдах мэдлэг чадварыг онол практик хоёрын нягт уялдаа холбоог хангах нь явдал юм. Сургалтын туршид оролцогчдынхоо борлуулалтын ур чадвар болон болон бусад ур чадварыг хөгжүүлэхэд онцгойлон анхаарсан нь тэмдэглүүштэй байлаа.