Гурван сая төгрөг хүртэлх мөнгөн дүнг нэг дор шилжүүлэх боломжтой боллоо

..

       Бага дүнтэй төлбөрийн системээр дамжих гүйлгээний мөнгөн дүнгийн дээд хязгаарыг гурван сая төгрөг болгож шинэчлэлээ. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А-285 дугаар тушаалаар бага дүнтэй төлбөрийн системээр дамжих гүйлгээний мөнгөн дүнгийн дээд хязгаарыг нэг сая төгрөг байсныг гурван сая төгрөг болгож өөрчилсөн нь банкны системээр гүйлгээ хийж буй иргэд болон байгууллагад таатай нөхцөлийг бий болгож байна. Энэхүү тушаал нь 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэсэн ба харилцагч та бүхэн гурван сая төгрөг хүртэлх мөнгөн дүнг нэг удаагийн гүйлгээгээр шилжүүлэх боломжтой боллоо. 

 

ТрансБанк