“Хуримтлал бидний ирээдүй” эссе бичлэг болон бүтээлийн уралдааны шилдэгүүд тодорлоо

..

10-р сарын 31-ний өдрийг дэлхий нийтээрээ хуримтлалын өдөр болгон тэмдэглэсээр 100 гаруй жил болоод байгаа бол Монгол Улсын хувьд 2 дах жилдээ тэмдэглэж байна. ТрансБанкнаас “Дэлхийн хуримтлалын өдөр” аяны хүрээнд ирээдүйн иргэд болсон хүүхэд багачууддаа хуримтлалын ач холбогдолыг ойлгуулан, таниулах зорилго бүхий “Хуримтлал бидний ирээдүй” бүтээлийн уралдааныг цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдийн дунд зарлаж, шилдэгүүдээ тодруулан дүнгээ гарлаа . Бүтээлийн уралдаанд 50 шахам хүүхдүүдүүдийн бүтээл ирсэн ба ТрансБанкны зүгээс 1,2,3-р байрыг шалгаруулах байсан боловч 3 тусгай байрыг нэмж зарласан юм. 

Шилдэг бүтээлийн эзэд:

  • 1-р байр П.Тэнгис /7 настай/ -300,000 төгрөгтэй “Алтан зоос” хүүхдийн хадгаламж нээлгэх эрхийн бичиг, банкны гарын бэлэг;
  • 2-р байр Э.Батсаран /17 настай/-200,000 төгрөгтэй “Алтан зоос” хүүхдийн хадгаламж нээлгэх эрхийн бичиг, банкны гарын бэлэг;
  • 3-р байр Ч.Маралгоо /15 настай/-100,000 төгрөгтэй “Алтан зоос” хүүхдийн хадгаламж нээлгэх эрхийн бичиг, банкны гарын бэлэг; 
  • Тусгай байр С.Эрхлүүн /12настай/-50,000 төгрөгтэй “Алтан зоос” хүүхдийн хадгаламж нээлгэх эрхийн бичиг, банкны гарын бэлэг; 
  • Тусгай байр И.Биндэръяа /12 настай/ -50,000 төгрөгтэй “Алтан зоос” хүүхдийн хадгаламж нээлгэх эрхийн бичиг, банкны гарын бэлэг; 
  • Тусгай байр Б.Тэнүүн /8 настай/-50,000 төгрөгтэй “Алтан зоос” хүүхдийн хадгаламж нээлгэх эрхийн бичиг, банкны гарын бэлгээр шагнагдлаа. 

Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их дээд сургуулиудын оюутан,  сурагчдад санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Яагаад бидний амьдралд хуримтлал хэрэгтэй вэ?” танилцуулга лекцийг 750 гаруй оюутан, сурагчдад танилцууллаа. Лекцэнд хамрагдсан хүүхдүүдийн дунд “Хуримтлал бидний ирээдүй” эссе бичлэгийн уралдаан зарлан 200 шахам эссе хүлээн авснаас:

  • 1-р байр Ө.Мөнхзул /МУИС/ -500,000 төгрөгтэй “Ухаалаг хуримтлал” хүүхдийн хадгаламж нээлгэх эрхийн бичиг, банкны гарын бэлэг; 
  • 2-р байр 1 О.Тэмүүлэн / МУИС /-300,000 төгрөгтэй “Ухаалаг хуримтлал” хүүхдийн хадгаламж нээлгэх эрхийн бичиг, банкны гарын бэлэг; 
  • 2-р байр 2 М.Уянгамаа /Сант сургууль/-300,000 төгрөгтэй “Ухаалаг хуримтлал” хүүхдийн хадгаламж нээлгэх эрхийн бичиг, банкны гарын бэлэг; 
  • 3-р байр 1 С.Энхжин /Шинэ Монгол бүрэн дунд сургууль/-200,000 төгрөгтэй “Ухаалаг хуримтлал” хүүхдийн хадгаламж нээлгэх эрхийн бичиг, банкны гарын бэлэг; 
  • 3-р байр 2 Ч.Бямбадолгор /СЭЗИС/-200,000 төгрөгтэй “Ухаалаг хуримтлал” хүүхдийн хадгаламж нээлгэх эрхийн бичиг, банкны гарын бэлгээр шагнууллаа. 
  • Хуримтлал бидний ирээдүй эссе бичлэгийн уралдаан болон бүтээлийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн нийт хүүхэд залуучууддаа ТрансБанкны ах эгч нарын зүгээс дахин талархал дэвшүүлж байна.