ТрансБанк “Дэлхийн хуримтлалын өдөр” аянд амжилттай оролцлоо

..

Дэлхий дахинаа 100 гаруй жил тэмдэглэгдэж байгаа “Дэлхийн хуримтлалын өдөр” аянд ТрансБанк нэгдэж, “Илүү сайхан амьдралыг хуримтлуулъя” уриан дор амжилттай оролцлоо. Аяны хүрээнд хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, тэдэнд хуримтлалын ач холбогдлын талаар ойлгуулах, анхны хуримтлалаа бий болгоход нь туслах зорилгоор дараах 5 ажлыг хэрэгжүүллээ. 

  1. “Дэлхийн хуримтлалын өдөр”-т зориулан 10-р сарын 22-ноос 26-ны хооронд Шангри-Ла оффис дох салбараа тохижуулан, энэ хугацаанд үйлчлүүлсэн харилцагчдад “Дэлхийн хуримтлалын өдөр” аяны талаар, хуримтлалын ач холбогдлын талаар мэдээлэл өглөө. 
  2. “Алтан зоос”, “Ухаалаг хуримтлал” оюутан, сурагчдад зориулсан хадгаламжийн бүтээгдэхүүнээ санал болгож, хадгаламж нээлгэх зардалыг банк дааж, банкны гарын бэлгээр урамшуулсан.
  3. “Дэлхийн хуримтлалын өдөр” аяны хүрээнд ирээдүйн иргэд болсон хүүхэд багачууддаа хуримтлалын ач холбогдолыг ойлгуулан, таниулах зорилго бүхий “Хуримтлал бидний ирээдүй” бүтээлийн уралдаан зарлаж, маш олон гайхалтай бүтээлүүдийг хүлээн авсан юм. Бүтээлээрээ дамжуулан хэлэх гэсэн санаа, агуулга дээр үндэслэн 1,2,3-р байр, нэмж 3 тусгай шагналаар шилдэгүүдээ шагнаж урамшууллаа. 
  4. Шинэ Монгол бүрэн дунд сургууль, Сант бүрэн дунд сургууль, МУИС, СЭЗИС, ХУИС зэрэг сургуулиудад 750 гаруй оюутан сурагчдад “Яагаад хуримтлал бидний амьдралд хэрэгтэй вэ?” сэдвээр танилцуулга лекц уншлаа. Танилцуулга лекцэнд оролцсон оюутан сурагчдын дунд “Хуримтлал бидний ирээдүй” эссе бичлэгийн уралдаан зарласан ба 200 шахам эссе хүлээн авсан. Дээрх сургуулиудаас гадна МУБИС, Шихитуг, Буянт-Ухаа цогцолбор сургууль, ерөнхий боловсролын 24-р дунд сургууль, 31-р дунд сургуулиас эссе ирсэн байсан ба нийт 1,5 сая  төгрөгтэй тэнцэх 1,2,3-р байруудыг шалгарууллаа. 
  5. Нийгмийн хариуцлагын хүрээнд “Сайн сайхны төлөөх хуримтлал” уриан дор 17 настай, бүтэн өнчин, элэгний хорт хавдартай 17 настай Г.Янжинлхам охинд зориулан “Цэцээ гүн” явган аялалыг зохион байгууллаа. Тус явган аялалаар байгальд ил задгай хаясан хувцарсан сав болон бусад хог хаягдлыг хамт олноороо түүн, хог боловсруулах цэгт тушаасан хуримтлалаараа хадгаламж нээсэн юм. Цаашлаад үндэсний хуримтлалын бэлэг тэмдэг лого бүхий авдрыг ТрансБанкаар аялуулж, хамт олноороо 1,3 сая төгрөгийг хандив  болгон цуглуулан хадгаламжийн дэвтэрт нь нэмэрлэлээ. ТрансБанкны хамт олны халуун дулаан сэтгэлээр бүтсэн хадгаламжийн дэвтэрийг Г.Янжинлхам охинд 11-р сарын 5-ны өдөр гардуулах юм.