“Хуримтлал бидний ирээдүй” сэдэвт эссе бичлэгийн уралдаан

10 сарын 31-ний өдөр жил болгон зохиогддог “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг тохиолдуулан “Хуримтлал бидний ирээдүй” сэдэвт эссе бичлэгийн уралдааныг оюутан, сурагчдын дунд Трансбанкнаас зохион байгуулж байна. 

Хамрах хүрээ:

Дунд сургуулийн ахлах ангийн сурагчид, их дээд сургуулийн оюутан оролцоно. 

Хугацаа:

Эссег цахимаар хүлээж авах хугацаа 2018.10.15-26.

Шагналыг 2018 оны 10-р сарын 31-нд “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн үзэсгэлэнгийн хаалтын арга хэмжээн дээр Хүүхдийн ордонд гардуулна.

Эссе бичлэгт тавигдах шаардлага:

1. Эссе бичлэгийн хэл найруулга, бичлэгт тавигдах ерөнхий шаардлагыг хангасан байх:

2. Эссений сэдэв, агуулга нь толгой сэдвийн агуулгын хүрээнд бичигдсэн байх;

3. Чөлөөт сэтгэлгээ, бүтээлч хандлага, өөрийн байр сууриа үндэслэлтэйгээр илэрхийлсэн байх;

4. 500 – 1,000 үгэнд багтсан байх;

5. A4 хэмжээтэй хэвлэмэл хуудсан дээр Times new roman фонтоор, 12 pt үсгийн хэмжээтэй, мөр хоорондын зай 1.5 см бичсэн байх;

6. Эссе бичлэгийн бүтцэт өөрийн мэдээллийг оруулсан байх / овог нэр, сургуулийн нэр, холбоо барих утасны дугаар, цахим хаяг/, эхний хэсэг, үндсэн хэсэг, дүгнэлт хэсгээс бүрдсэн байх.

Шалгаруулах журам: Эссег дүгнэхэд баримтлах шалгуур үзүүлэлтүүдийн нийлбэр 0-100 онооны системээр дүгнэнэ:

1. Сэдвийн хүрээнд байх (25 оноо)

2. Хэл найруулга, бичлэгийн ур чадвар (25 оноо)

3. Бүтээлч хандлага, өөрийн байр суурь (25 оноо)

4. Сэдэв, зорилго, агуулга, дүгнэлтийн уялдаа холбоо (25 оноо)

Эссений эх файлыг Marketing@transbank.mn гэсэн цахим хаягаар илгээнэ.

Холбоо барих утасны дугаар: 7716-9999

Шагнал:

1-р байр – 1 оролцогч - өргөмжлөл, 500,000 төгрөг;

2-р байр – 2 оролцогч - өргөмжлөл, 300,000 төгрөг;

3-р байр – 2 оролцогч - өргөмжлөл, 200,000 төгрөг.