Тээвэр хөгжлийн банк “Санхүү тайлагналын олон улсын стандарт”-ын 9, 15 болон 16 дугаар стандартыг үйл ажиллагаандаа иж бүрнээр нь нэвтрүүллээ

..

Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартын зөвлөлөөс баталсан “Санхүүгийн хэрэгслийг ангилах, хэмжих, түүний үнэ цэнийн бууралтыг тооцох” тухай Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг 2018 оноос эхлэн дэлхий нийтээр даган мөрдөх болсонтой холбогдуулан Тээвэр хөгжлийн банк нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Олон улсын 4 том аудитын байгууллагын нэг болох PWC компанитай “Санхүү тайлагналын олон улсын стандарт 9, 15 болон 16 дугаар стандартыг нэвтрүүлэх” зөвлөх үйлчилгээ авах гэрээ байгуулан, улмаар зөвлөх компанийн тайланг хүлээн авсанаар  эдгээр стандартуудыг багцаар нь үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. 

Ингэснээр Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартын зөвлөлөөс гаргасан шаардлагын дагуу санхүүгийн тайлангаа олон улсын стандартын дагуу бэлтгэж, олон нийтэд хүргэх юм.