Трансбанк MoneyGram үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ

Дэлхийг хамарсан өргөн сүлжээ бүхий хамгийн шуурхай MoneyGram мөнгөн гуйвуулгын үйлчилгээ Монгол Улсад анх удаа амжилттай нэвтэрч эхэлсэн цагаас хойш Монголчууд дэлхийн хаанаас ч, мөнгөн гуйвуулга илгээж, хүлээн авах боломжтой болсон түүхтэй.

Тэгвэл 2018 оны 06-р сарын 14-ний өдрөөс эхлэн ТрансБанк MoneyGram үйлчилгээг харилцагчиддаа хүргэх Монголын 7 дахь гишүүн банкаар элсэн орж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ ХХБ-ны ёслолын танхимд болж гэрээнд ТрансБанкыг төлөөлж Гүйцэтгэх Захирал М.Отгонбаяр, ХХБанкыг төлөөлж Гүйцэтгэх Захирлын Орлогч Л.Соронзонболд нар гарын үсэг зурлаа. 

Цаашлаад 06-р сарын 18-ны өдөр MoneyGram үйлчилгээний нээлтэнд зориулсан тууз хайчлах ёслолыг ТрансБанкны Шангри-Ла оффисийн 6-р давхарт байрлах тооцооны төв дээрээ нээж,  Шангри-Ла оффисийн төв байран дээрээ бусад арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Тууз хайчлах ёслолын арга хэмжээнд ТрансБанкыг төлөөлж Гүйцэтгэх Захирал М.Отгонбаяр, Үйл Ажиллагааны Газрын Захирал Ц.Гантулга, ХХБанкыг төлөөлж Гүйцэтгэх Захирлын Орлогч Д.Хүрэлбаатар, Иргэдийн Банкны Газрын Захирал П.Мөнхнаст нар оролцсон юм. 

ТрансБанкны харилцагчид MoneyGram үйлчилгээг ашиглаж хамгийн шуурхай, найдвартай байдлаар дэлхийн 200 гаруй улс оронд 350,000-н үйлчилгээний цэгээр, Монгол улсад 7-н банкны 300 гаруй салбар, бэлэн мөнгөний машин (АТМ), интернэт банкаар дамжуулан ердөө 10 минутад, баримт бөглөхгүйгээр, иргэд хоорондоо гадаад улс орон руу мөнгөн гуйвуулгаа илгээх, хүлээн авах боломжтой болж байгаа юм.