Трансбанк "санхүүгийн хэрэглэгчдийг хамгаалах аян"-д амжилттай оролцлоо

..

Монгол Банкны санаачлагаар санхүүгийн хэрэглэгчдийг гарч болох санхүүгийн олон талт эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөлөөр хангах, санхүүгийн олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс сонголтоо зөв хийхэд нь туслах зорилгоор “Санхүүгийн хэрэглэгчдийг хамгаалах аян”-ыг 2018.01.02-2018.05.31 хооронд амжилттай зохион байгуулж Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бүхий л банкууд энэхүү аянд оролцлоо.

Аяны хэрэгжилтэд Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газар, Монголын Ипотекийн Корпораци, Монголын банкны холбоо болон арилжааны нийт банк, Хадгаламжийн даатгалын корпораци, Бичил санхүүгийн хөгжлийн сан, Монголбанкны орон нутагт дахь хэлтэс салбар зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран оролцлоо. “Санхүүгийн хэрэглэгчдийг хамгаалах аян”-ны хаалт 2018.06.02-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж ТрансБанкнаас 10 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон тухайн өдрийн 10:00-16:00 цагийн хооронд ажиллаж банкаа сурталчилан энэхүү үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцсон юм. Өдөрлөгийн үеэр аянд нэгдэн ажилласан нийт байгууллагууд олон нийтэд зориулж үйл ажиллагаагаа нээлттэй танилцуулж, зохих мэдээлэл бүхий гарын авлагыг тарааж, иргэдийн хүссэн мэдээлэлд хариу өгч ажиллалаа. Арга хэмжээний үеэр Монгол Банкны ерөнхийлөгч ноён Н.Баяртсайхан үг хэлж хаалтын үйл ажиллагааг эхлүүлсэн ба аяны хүрээнд идэвх, санаачлагатай ажилласан банкууд болон Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг дах салбаруудыг шагнаж урамшуулсан юм. Мөн Монгол Банкны төлөөлөгчид болон бусад хамтран ажилласан байгууллагуудын төлөөлөгчид банк бүрийн асараар зочлон үйл ажиллагаа, өдөрлөгт бэлтгэж ирсэн хөтөлбөрүүдтэй танилцсан. ТрансБанк “Санхүүгийн хэрэглэгчдийг хамгаалах аян”-ны үеэр “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн хүрээнд Сүхбаатарын талбай дээр ирэх хүүхэд багачуудад мөн ач холбогдол өгч тэдний баярыг хуваалцахаар үлгэрийн баатар урьж мөн тэдэнд зориулсан олон төрлийн бэлэг бэлтгэн сугалаа хэлбэрээр зохион байгуулсан явдал нь тэдний баяр дээр баяр нэмж, хүүхэд бүрийг инээд хөөрөөр дүүрэн байлгахыг хичээж ажилласандаа манай хамт олон баяртай байна. “Санхүүгийн хэрэглэгчдийг хамгаалах аян”-ны хүрээнд ТрансБанкны идэвх, санаачлагатай хамтын ажиллагааг Монгол Банк болон аяны зохион байгуулагчид өндрөөр үнэлж Талархлын хүндэт цомыг гардуулсан юм.