ТРАНСБАНК НЬ ДАРААХ АЖЛЫН БАЙРЫГ НЭЭЛТТЭЙ ЗАРЛАЖ БАЙНА.

..

ТрансБанк нь дараах ажлын байрыг нээлттэй зарлаж байна. 

Ажлын байрны нэр: Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч 

Ажлын байрны зорилго, үндсэн чиг үүрэг 

Тус ажил албан тушаал нь банкны гүйцэтгэх удирдлага бөгөөд гэрээний үндсэн дээр ажиллана. Банкны хувь нийлүүлэгчид, Төлөөлөн удирдах зөвлөлийн тодорхойлсон бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, банкны засаглал, эрсдэлийн удирдлагын болон дотоод хяналтын тогтолцоог банкны үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль тогтоомжинд нийцүүлэн үр ашигтай хэрэгжүүлэх, банкны тогтвортой, найдвартай ажиллагааг хангах, ашиг орлого, үнэ цэнийг нэмэгдүүлэх үндсэн чиг үүргийн хүрээнд ажиллана. 

  • Банкны урт болон дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх замаар банкны алсын хараа эрхэм зорилгод нийцүүлэн ажиллах;
  • Банкны дүрэм, журам, стандартыг оновчтой болгох замаар банкны тогтвортой байдлыг хангаж ашигт ажиллагааг нэмэгдүүлэх;
  • Компанийн засаглалыг зохистой хэрэгжүүлэх харилцагч, ажилтан, байгууллагын эрх ашигт нийцсэн шийдвэр гаргалтуудаар хангах;
  • Олон улсын дэвшилтэд технологийг хэрэгжүүлэх, ре-инженерчлэлийг оновчтой зохион байгуулах банкыг олон улсын түвшинд хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг удирдлагаар хангах; 

Тавигдах шаардлага: 

  • Банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр дээд боловсролтой, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүний 5-аас доошгүй жил банк, санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай;
  • Гадаадын их дээд сургуульд магистрын зэрэг хамгаалсан;
  • Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
  • Гэмт хэрэг ял шийтгүүлж байгаагүй;
  • Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь тус ажил албан тушаалд харшлахгүй байх;
  • Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын эрх бүхий албан тушаалтан бол сонирхлын зөрчилгүй, банкны шийдвэр гаргах үйл ажилалгаанд сөргөөр  нөлөөлөхгүй байх;
  • Зөрчлийн улмаас банк болон банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш 3 жил өнгөрсөн байх;
  • Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн бол түүнээс хойш 3 жил өнгөрсөн байх;
  • Банк, банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнтэй сонирхлын зөрчилгүй байх, нэгдмэл сонирхолтой этгээд биш байх;
  • Бусад банк түүний нэгдэл эсхүл банктай харилцан хамраарал бүхий санхүүгийн бус үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан биш байх;
  • Монголбанкны эрх бүхий албан тушаалнаар сүүлийн 2 жилийн хугацаанд ажиллагаагүй байх;
  • Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулаагүй байх; 
  • Банкны хууль тогтоомж, Монголбанкны шийдвэрийг ноцтой зөрчиж байгаагүй; 

Бүрдүүлэх материал: 

  • Цээж зураг 1 хувь
  • Дипломын хуулбар 
  • CV
  • Иргэний үнэмлэхийн хуулбар 

Өргөдөл хүлээн авах хугацаа: 

СV болон дипломын хуулбар, холбогдох баримт бичгийг доорх хаягруу хэвлэмэл эсвэл цахим хэлбэрээр 2018 оны 5 дугаар сарын 31-ний дотор ирүүлнэ үү. 

Ажил горилогчийн талаарх мэдээллийн нууцлалыг банк чандлан хадгална. Ирүүлсэн материалыг буцаан олгох боломжгүй ба зөвхөн шаардлага хангасан ажил горилогчтой эргэн холбогдоно. 

Холбоо барих: 

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж 19А, Шангри-Ла оффис 15 давхар, ТрансБанк 

Цахим хаяг: www.transbank.mn

Цахим шуудан: buyankhishig.d@transbank.mn 

Утас: 7716 9999, 99089517