ТрансБанк "Инвест Монголиа Хонг Конг 2018" чуулга уулзалтын ивээн тэтгэгчээр оролцож, өөрсдийн үйл ажиллагааг гадаад дотоодын 150 гаруй төлөөлөгчидөд танилцууллаа.

..

"Фронтиер Секьюритийз" компаниас зохион байгуулдаг "Инвест Монголиа Хонг Конг 2018" чуулган 2018 оны дөрөвдүгээр сарын 20-нд Хонг Конг-д зохион байгуулагдсан ба ТрансБанк энэхүү чуулга уулзалтын ивээн тэтгэгч болон дэмжигч байгууллагаар оролцож, банкны танилцуулга болон үйл ажиллагаагаа гадаад дотоодын 150 гаруй зочид, төлөөлөгчдийн өмнө танилцууллаа. Олон улсын энэхүү чуулга уулзалтанд ТрансБанкийг төлөөлөн ТрансБанкны Гүйцэтгэх Захирал М.Отгонбаяр, ТрансБанкны Хөрөнгө Оруулалт Хариуцсан Дэд Захирал О.Одхүү, Хөрөнгө Оруулалтын Менежер Г.Түвшинбилэг нар оролцсон юм. Бүтэн өдрийн туршид үргэлжилсэн уулзалтаар гадаад дотоодын 30 гаруй төлөөлөгчид тулгамдаж байгаа асуудлуудаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлсэн ба ТрансБанкны Хөрөнгө Оруулалт Хариуцсан Дэд Захирал О.Одхүү ТрансБанкны танилцуулга, үйл ажиллагаа, хэтийн төлөв болон банкны зүгээс ойрын хугацаанд гаргахаар төлөвлөөөд байгаа өрийн бичгийн талаар танилцуулсан байна. Энэ жилийн хувьд энэхүү чуулга, уулзалт нь анх удаагаа Хонг Конг-д зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол улсын эдийн засгийн байдал сайжирсантай холбоотойгоор Хонг Конг болон олон улсын зүгээс татах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой юм.