харилцагч та цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй

 

Харилцагч та цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй!

Сүүлийн үед зарим банкны харилцагчид цахим гэмт хэрэгт өртөж хохирогч болох явдал ихээр тохиолдож байгаа тул Харилцагч та цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.

  • Цахим орчинд ирж буй цахим шууданг сайтар нягталж, ирүүлсэн хаягийн нэр товчилсон, үг, үсэг зөрүүтэй гэх зэрэг сэжигтэй өөрчлөлтүүдийг сайтар шалгах, 
  • Спам буюу хуурамч и-мэйл хүлээж авсан бол нээж үзэхгүй байх. Мөн и-мэйл илгээгчийн найдвартай эсэхийг баталгаажуулах боломжгүй бол ямар нэгэн хариу үйлдэл болон “unsubscribe” хийхгүй байх,
  • Бусдын гуйлтаар банкны карт болон дансаа ашиглуулахгүй байх,
  • Хувийн нууцлалтай мэдээллээ сошиал сүлжээ, утас, и-мэйлээр бусдад дамжуулахгүй байх,
  • Интернет банкны нууц үгээ улирал тутам сольж байх, - Нууц үг нь том, жижиг үсэг, тэмдэгт, тооноос бүрдсэн хамгийн багадаа 8 тэмдэгттэй байх,
  • Өөрийн овог нэр, төрсөн огноо, гар утасны дугаар гэх мэт бусад хүмүүс мэдэх боломжтой мэдээллийг нууц үг болгон ашиглахгүй байх.

Та өөрийн дансны хуулгаа тогтмол хянаж, сэжигтэй гүйлгээ илэрвэл нэн даруй Тээвэр хөгжлийн банкны Харилцагчийн мэдээллийн төвийн 7716-9999, Гадаадаас холбогдох бол 8888-4299 дугаараар холбогдон эсвэл callcenter@transbank.mn хаягаар и-мэйл илгээн мэдэгдэнэ үү.

Харилцагч танд баярлалаа.