БНИУ-ын Парламентын Төлөөлөгчдийн танхимын Дэд ерөнхийлөгч Ноён Этторе Росато тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

 

Тээвэр хөгжлийн банк 2021 оны 10 дугаар сарын 12-16-ний өдрүүдэд Монгол улсад айлчлал хийж буй Бүгд Найрамдах Итали улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын Дэд ерөнхийлөгч Ноён Этторе Росато тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр орны банк, санхүүгийн байгууллагын хамтын ажиллагаанд түшиглэн Монгол улсад хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрт Итали улсын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах тал дээр нээлттэй санал солилцлоо.

Дашрамд дурдахад Тээвэр хөгжлийн банк нь харилцагчдынхаа гадаад худалдааны санхүүжилт болон гадаад төлбөр тооцоог олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан хамгийн түргэн шуурхай, хямд нөхцөлөөр гүйцэтгэдэг болохыг дуулгахад таатай байна.