Бизнесийн зээл

Таны бизнесийг бид дэмжин ажиллана

Бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөтгөх, үйл ажиллагааны ашиг орлого, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор суурь эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор техник технологи болон тоног төхөөрөмж худалдан авах, шинэчлэх, үндсэн хөрөнгө бэлтгэх, хөрөнгө оруулалт хийх зэрэг үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулагдана.

Зээлийн нөхцөл


Хөрөнгө оруулалтын зээл Төгрөг  Ам.доллар
Зээлийн дээд хэмжээ Зээлийн дээд хэмжээг бизнесийн цар хүрээ, хөрөнгө, санхүүгийн чадвараас хамааруулан тогтооно.  Нийт хөрөнгө оруулалтын дүнгийн 30%-иас багагүй хэмжээг зээлдэгч өөрөө санхүүжүүлнэ.
Зээлийн хүү /сар/ 2.3%-1.2% 1.8%-1.0%
Зээлийн хугацаа 60 хүртэл сар 36 хүртэл сар
Зээл олгосны шимтгэл  Олгосон зээлийн дүнгийн 1% буюу дээд хэмжээ нь 1,500,000 төгрөгөөс хэтрэхгүй Олгосон зээлийн дүнгийн 0.5% буюу дээд хэмжээ нь 1500 ам.доллараас хэтрэхгүй
Нэмэгдүүлсэн хүү Нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20%-тай тэнцүү
Зээлийн анхны нөхцөлд өөрчлөлт оруулсны шимтгэл
шимтгэлгүй
Үндсэн зээлээс чөлөөлөх хугацаа
12 хүртэл сар
Өргөдлийн хураамж 
10,000 төгрөг

Зээлдэгчид тавигдах шаардлага

·  Сүүлийн 12 сар тасралтгүй бизнес явуулсан туршлагатай

·  Зээлийн сайн түүхтэй зээл төлөх чадвар сайтай байх

Бүрдүүлэх бичиг баримт

·  Зээл хүссэн албан хүсэлт

·  Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой тусгай зөвшөөрөл, бусад бичиг баримт

·  Зээлийн зориулалтын талаар мэдээлэл, гэрээ, төсөл гэх мэт

·  Татварын албаны тодорхойлолт

·  Орлого нотлох баримтууд

·  Барьцаалах хөрөнгийн бичиг баримтууд /эх хувь/

·  Зээл авах болон хөрөнгө барьцаалах тухай ТУЗ /ХНХ/-ийн тогтоол

·  Үл хөдлөх хөрөнгө худалдан авах тохиолдолд татвар төлсөн баримт

·  Бусад шаардлагатай нэмэлт материалууд

Бизнесийн үйл ажиллагааны ашиг орлогоо нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанараа сайжруулах зорилгоор хийгдэх эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд зориулагдана.

Зээлийн нөхцөл:

ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ЗЭЭЛ Төгрөг  Ам.доллар
Зээлийн дээд хэмжээ Зээлийн дээд хэмжээг бизнесийн цар хүрээ, хөрөнгө, санхүүгийн чадвараас хамааруулан тогтооно. Банкнаас санхүүжүүлэх хэмжээ нийт эргэлтийн хөрөнгийн 80%-иас хэтрэхгүй
Зээлийн хүү /сар/ 2.3%-1.2% 1.8%-1.0%
Зээлийн хугацаа 24 хүртэл сар
Зээл олгосны шимтгэл  Олгосон зээлийн дүнгийн 1% буюу дээд хэмжээ нь 1,500,000 төгрөгөөс хэтрэхгүй Олгосон зээлийн дүнгийн 0.5% буюу дээд хэмжээ нь 1500 ам.доллараас хэтрэхгүй
Нэмэгдүүлсэн хүү Нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20%-тай тэнцүү
Зээлийн анхны нөхцөлд өөрчлөлт оруулсны шимтгэл
Шимтгэлгүй
Үндсэн зээлээс чөлөөлөх хугацаа
12 хүртэл сар
Өргөдлийн хураамж 
10,000 төгрөг

 Тавигдах шаардлага:

  • Монгол улсын нутаг дэвсгэрт бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол улсын иргэн, Монгол улсад бүртгэлтай аж ахуйн нэгж байх;
  • Сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тогтвортой бизнес эрхэлж байгаа бөгөөд цаашид эрхлэх;
  • Банкны шалгуур болох санхүүгийн харьцаануудыг зохих түвшинд хангасан байх;
  • Банкны шаардлага хангахуйц барьцаа хөрөнгөтэй байх;
  • Бусад банк болон ББСБ-д хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Банк болон ББСБ-аас авсан зээл нь муу ангилалд ангилагдсан түүхгүй байх;
  • Бусад.

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх эх хувиар эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрийн/;
  • Сүүлийн 6 сарын хугацааны 1 хувь цээж зураг;
  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
  • Орлого, зарлагыг баталгаажуулах баримт материал;
  • Барьцаанд тавих хөрөнгийн баримт бичгүүд;
  • Зээлийн түүхийг баталгаажуулсан баримтууд, зээлийн гэрээ, төлбөр төлсөн баримтууд;
  • Зээлийн зориулалтыг баталгаажуулсан баримт;
  • Бусад.

 

Худалдаа, үйлчилгээ болон бусад бизнесийн зориулалтаар барьж ашиглалтанд оруулсан барилгыг худалдан авах, засварлах, шинээр барихад нь зориулсан зээл.

ДАВУУ ТАЛ

  • Монголд анх удаа олгогдож буй зээлийн төрөл
  • Хамгийн боломжит хүү
  • Хамгийн урт хугацаатай
  • Хамгийн их зээлийн хэмжээ

ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ

Хэмжээ

Худалдан авч буй үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний 70% хүртэл

Зээлийн сарын хүү (төгрөг)

1.7-1.8%

Хугацаа

84 сар хүртэл

Шимтгэл

0.1%

Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа

Зээлийн зориулалтаас хамаарч үндсэн зээлийн төлбөрөөс 1-12 сар хүртэл хугацаагаар чөлөөлөгдөх боломжтой;

Барьцаа хөрөнгө

Зээлээр худалдан авах, барих, засварлах, барилга барих талбай буюу газар, барилгын хэсэг талбай нь зээлийн барьцаа болно

Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй тохиолдолд бусад үл хөдлөх хөрөнгө түр барьцаалж болно

Даатгал

Зээлийн санхүүжилтээр худалдан авсан, барьсан барилга, барилгын талбайг эд хөрөнгийн даатгалд даатгуулна