ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД

ТрансБанкны хувьцаа эзэмшигчид нь Монгол Улсын иргэн М.Тэмүүжин (68.00%), Д.Оюунгэрэл (13.49%), Л.Болд (10.35%) болон иргэн Л.Болдын 100%-ийн өмчлөлтэй Инфрастракчер ХХК (8.16%) нар юм. Тус банкны Хувьцаа эзэмшигчид нь бүгдээрээ бизнесийн салбарт 5-20 жил ажилласан мэдлэг чадвар, туршлагаараа Монголын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц оюуны болон санхүүгийн өндөр чадамжтай хүмүүс байдаг. М.Тэмүүжин, Д.Оюунгэрэл, Л.Болд нар нь уул уурхай, хүнд даацын автомашины борлуулалт худалдаа, засвар үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр тус тусын бизнесийг олон жилийн турш амжилттай удирдаж ирсэн бөгөөд цаашид эх орныхоо эдийн засгийн хөгжлийг хурдасгахад бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор банкны салбарт хөрөнгө оруулж байгаа болно.